Тусламж
Түгээмэл асуулт
Хамгийн их асуугддаг асуулт хариултуудыг энд цуглуулсан. Хариулт олдохгүй бол манайтай шууд холбоо барина уу.
Ажлын цаг
Даваа–Баасан, 10:00–18:00
Утас
90006070
И-мэйл
beautytechllc24@gmail.com
Хариу өгөх хугацаа
1 цагийн дотор
Захиалга ба төлбөр
Яаж захиалга өгөх вэ?
Захиалгыг Facebook Messenger болон утасны дуудлагаар хүлээн авна. Захиалга өгөхдөө байгууллага/салоны нэр, холбоо барих утас, захиалагдсан бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, хүргэлтийн дэлгэрэнгүй хаягийг бэлтгэсэн байна уу. Захиалга хүлээн авснаас хойш 1 цагийн дотор баталгаажилт болон үнийн тооцоог илгээнэ.
Төлбөрийг яаж, хэзээ хийх вэ?
Үнийн тооцоо ирснийхээ дараа тухайн өдрийн ажлын цаг (18:00) дуусахаас өмнө банкны шилжүүлгээр хийнэ. Гүйлгээний утгаанд бүртгэлтэй утасны дугаараа бичнэ. Төлбөр хийснийхээ дараа баримтыг мессежээр илгээх бөгөөд 10 минутын дотор баталгаажилт авна. Хугацаанд төлбөр хийгдээгүй тохиолдолд ажлын цаг дуусахаас 1 цагийн өмнө нэг удаа сануулна — хариу гараагүй бол захиалга автоматаар цуцлагдана.
Захиалга цуцлах боломжтой юу?
Төлбөр хийгдэхгүй бол тухайн ажлын өдрийн цагт дуусмагц захиалга автоматаар цуцлагдана. Аль хэдийн төлбөр хийгдсэн захиалгыг цуцлах бол нэн даруй манайтай холбоо барина уу. Бүтээгдэхүүн бэлтгэх болон хүргэлтийн явцаас хамааран цуцлах боломж хязгаарлагдаж болно.
Хөнгөлөлт болон урамшуулал хэрхэн тооцогддог вэ?
Идэвхтэй урамшуулал болон Loyalty хөтөлбөрт хамрагдсан салонуудад үзүүлэх хөнгөлөлтийг захиалгын тооцоонд автоматаар тусгана. Тооцооны хуудасны анхны үнэ, хөнгөлсөн үнэ, хэмнэсэн дүн бүгдийг ил тод харуулна. Давхар хөнгөлөлт (хямдрал + loyalty) тухайн үеийн бодлогын дагуу зөвшөөрөгдөнө.
Хүргэлт
Хүргэлт хэр хугацаанд хийгддэг вэ?
Улаанбаатар хот (6 дүүрэг): 1 ажлын өдөр — төлбөр баталгаажсан тэр өдөр. Орон нутаг (хөдөө аймаг): 2 ажлын өдөр — тээврийн компани болон нислэгийн хуваарьтай уялдсан. Алслагдсан сум, баг: 5 ажлын өдөр. Ажлын бус цагт баталгаажсан захиалга дараагийн ажлын өдрөөс тооцно.
Хүргэлт хийгдэхгүй буюу алдагдсан тохиолдолд юу хийх вэ?
Бүтээгдэхүүн хүрэхгүй тохиолдолд манайтай нэн даруй холбогдоно уу. Бид 24 цагийн дотор нөхцөл байдлыг тодруулж мэдэгдэнэ. Алдагдал баталгаажсан тохиолдолд 2 ажлын өдрийн дотор бүтээгдэхүүнийг үнэгүй дахин хүргэнэ.
Буруу бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд юу хийх вэ?
Захиалгатай тохирохгүй бүтээгдэхүүн (нэр, тоо, өнгө буруу) ирсэн бол хүлээн авснаас 24 цагийн дотор холбоо барина уу. Алдаа баталгаажсан тохиолдолд 2 ажлын өдрийн дотор зөв бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэж, буруу бүтээгдэхүүнийг буцаан авна. Нэмэлт хүргэлтийн зардлыг Beautytech LLC хариуцна.
Буцаалт ба гомдол
Бүтээгдэхүүн буцаах боломжтой юу?
Тийм. Бүтээгдэхүүн хүлээн авснаас 7 хоногийн дотор, сав баглаа боодол бүтэн, хэрэглээгүй, лацдсан хэвээр, худалдан авалтын баримттай байх нөхцөлд буцааж болно. Буцаах хүсэлтийг Facebook Messenger-ээр зураг болон шалтгааны хамт илгээх бөгөөд 1 ажлын өдрийн дотор хариу өгнө. Бүтээгдэхүүн шалгагдсаны дараа 7 ажлын өдрийн дотор мөнгийг буцаана.
Ямар тохиолдолд буцаахыг зөвшөөрөхгүй вэ?
7 хоног хэтэрсэн, сав задарсан буюу гэмтсэн, хэрэглэгдсэн, хадгалалтын нөхцөл алдагдсан, тусгай захиалгат бүтээгдэхүүн байгаа тохиолдолд буцаахыг зөвшөөрөхгүй.
Гомдол гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэгдэх вэ?
Гомдол хүлээн авснаас 24 цагийн дотор хариу өгч шийдвэрлэхийг хүлээн авснаа мэдэгдэнэ. 3 ажлын өдрийн дотор мэдээллийг шинжилж, 5 ажлын өдрийн дотор шийдвэр (солих, буцаах, нөхөн төлбөр) гарна. Шийдэгдэхгүй маргааны тохиолдолд 7 ажлын өдрийн дотор удирдлагын түвшинд эцсийн шийдвэр гарна.
Ажлын цаг ба холбоо барих
Ажлын цаг хэд вэ?
Даваа–Баасан гараг, 10:00–18:00 цагт үйлчилнэ. Завсарлага 12:00–13:00. Бямба, Ням болон улс даяарх баярын өдрүүдэд үйлчилгээ хүрэхгүй. Ажлын бус цагт ирсэн захиалга, хүсэлтийг дараагийн ажлын өдрийн 10:00-аас тооцно.
Хэрхэн холбогдох вэ?
Facebook Messenger: @CO2Carboxy — захиалга, лавлагаа, хүсэлт. Утас: 90006070 — яаралтай холбооны дугаар. И-мэйл: beautytechllc24@gmail.com — албан баримт, гомдол. Ажлын цагт 1 цагийн дотор хариу өгнө.
Салоны бүртгэл ба хамтын ажиллагаа
Шинэ салон хэрхэн бүртгүүлэх вэ?
Бидэнтэй холбогдсоны дараа бүртгэлийн Google Forms маягтыг илгээнэ. Маягтыг бүрэн бөглөж илгээснийхээ дараа 1 цагийн дотор ажилтан тантай холбогдоно. Бүртгэлийн мэдээллийг хянасны дараа 1 ажлын өдрийн дотор хамтын ажиллагааны эрх олгогдоно. Бүртгэгдсэний дараа Google Drive дахь каталог, үнийн мэдээлэлд хандах эрх нээгдэнэ.
Ямар тохиолдолд бүртгэлийг татгалзах вэ?
Өрсөлдөгч брэндийн бүтээгдэхүүн зардаг салон; хүргэлтийн бүс нутгаас гадна байрладаг; нийгмийн сүлжээнд олон давтамжтай сөрөг үнэлгээтэй; өмнө нь төлбөр, гэрээний зөрчил гаргаж байсан; эрүүл ахуй, мэргэжлийн шаардлага хангахгүй тохиолдолд бүртгэлийг татгалзана.
Удаан захиалга хийхгүй бол эрх хаагдах уу?
1–44 хоног: идэвхтэй хэвээр, ямар нэг арга хэмжээ авахгүй. 45–119 хоног: манайхаас холбогдож шалтгааныг тодруулна, Google Drive эрхийг түр хязгаарлана. 120 хоног ба түүнээс дээш: захиалгын болон Drive эрхийг цуцалж болно. Сэргээх хүсэлтэй тохиолдолд манайтай холбоо барина уу.
Сургалт ба гэрчилгээ
RIBESKIN сургалтад хамрагдах шаардлагатай юу?
Мэргэжлийн бүтээгдэхүүн (Carboxy Therapy, Deep Shoot гэх мэт) ашиглан үйлчилгээ үзүүлэхийн тулд Ribeskin Seminar Certification шаардлагатай. Шинэ салон бүртгэгдэх бүрт бидний ажилтан сертификат байгаа эсэхийг шалгаж, байхгүй тохиолдолд сургалтад хамрагдахыг санал болгоно.
Сургалтын хуваарийг яаж мэдэх вэ?
Сургалтын хүсэлт гаргасны дараа 1 цагийн дотор боломжтой өдрүүдийг илгээнэ. Та өдрийг сонгосны дараа сургалт баталгаажна. Тухайн сарын хуваарь дүүрсэн тохиолдолд хүлээлгийн жагсаалтад бүртгэж, дараагийн хуваарь батлагдахад нэн түрүүнд мэдэгдэнэ.
Сургалт цуцлах боломжтой юу?
Тийм, гэхдээ сургалтаас 1 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагатай. Хугацаанд мэдэгдэхгүйгээр цуцалсан тохиолдолд дараагийн сургалтад бүртгүүлэхдээ хүлээлгийн жагсаалтад орно.
Өөр асуулт байна уу?
Манай баг тантай холбогдоход бэлэн байна. Ажлын цагт 1 цагийн дотор хариу өгнө.