Хуулийн баримт
Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 4-р сарын 28
1 цаг
Захиалгад анхны хариу өгөх
1–5 өдөр
Хүргэлтийн хугацаа (байршлаас)
7 хоног
Буцаалт хийх боломжтой хугацаа
Beautytech LLC-ийн вэбсайт болон үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү нөхцөлийг анхааралтай уншина уу. Үйлчилгээг ашигласнаар та нөхцөлүүдийг бүрэн зөвшөөрсөн гэж үзнэ.
1. Ерөнхий заалт
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Beautytech LLC (цаашид "Компани" гэх) болон манай вэбсайт болон үйлчилгээг ашиглагч (цаашид "Хэрэглэгч" гэх) хоорондын харилцааг зохицуулна. Beautytech LLC нь Солонгосын RIBESKIN брэндийн Монгол улс дахь цорын ганц албан ёсны дистрибьютер бөгөөд мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, сургалтын үйлчилгээ эрхэлнэ. Манай вэбсайт болон үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцөлийг бүрэн зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Захиалга хүлээн авах
Захиалгыг Facebook Messenger болон утасны дуудлагаар хүлээн авна. Захиалга өгөхдөө дараах мэдээллийг бүрэн гаргана: захиалагч байгууллага/салоны нэр, утасны дугаар; захиалагдсан бүтээгдэхүүний нэр, нэр төрөл, тоо хэмжээ; хүргэлтийн дэлгэрэнгүй хаяг (дүүрэг, хороо, гудамж, байр, тоот). Захиалга хүлээн авснаас хойш 1 цагийн дотор баталгаажилт болон үнийн тооцоог илгээнэ. Ажлын цагаас (18:00) хойш ирсэн захиалгыг дараагийн ажлын өдрийн 10:00-аас тооцно.
3. Үнэ, төлбөр
Захиалга баталгаажсаны дараа тухайн өдрийн ажлын цагт (18:00) дуусахаас өмнө төлбөрийг банкны шилжүүлгээр хийнэ. Нийт үнэнд хүргэлтийн зардал нэмэгдэнэ. Идэвхтэй урамшуулал болон loyalty хөтөлбөрт хамрагдсан бол тооцоонд автоматаар тусгана. Төлбөр хийснийхээ дараа баримтыг илгээх шаардлагатай — баримт ирснээс 10 минутын дотор баталгаажилт өгнө. Хугацаанд төлбөр хийгдээгүй тохиолдолд ажлын цаг дуусахаас 1 цагийн өмнө нэг удаа сануулах бөгөөд хариу гараагүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана.
4. Хүргэлтийн нөхцөл
Төлбөр баталгаажсан захиалгыг тухайн ажлын өдрийн хүргэлтэнд гаргана. Хүргэлтийн хугацаа: Улаанбаатар хот (6 дүүрэг) — 1 ажлын өдөр; Орон нутаг (хөдөө аймаг) — 2 ажлын өдөр; Алслагдсан сум, баг — 5 ажлын өдөр. Орон нутгийн хүргэлт нь тээврийн компанийн болон нислэгийн хуваарьтай уялдана. Хүргэлт алдагдсан буюу хүрэхгүй тохиолдолд 24 цагийн дотор мэдэгдэж, баталгаажсан тохиолдолд 2 ажлын өдрийн дотор үнэгүй дахин хүргэнэ.
5. Буцаалт ба солилт
Бүтээгдэхүүн буцаах хүсэлтийг дараах нөхцөлд хүлээн авна: бүтээгдэхүүн хүлээн авснаас 7 хоногийн дотор, сав баглаа боодол бүтэн гэмтээгүй, хэрэглээгүй, лацдсан хэвээр байх, худалдан авалтын баримттай. Буцаахыг зөвшөөрөхгүй нөхцөл: 7 хоног хэтэрсэн, сав задарсан буюу гэмтсэн, хэрэглэсэн, хадгалалтын нөхцөл алдагдсан, тусгай захиалгат бүтээгдэхүүн. Буцаах хүсэлтийг Facebook Messenger-ээр зураг болон шалтгаанын хамт илгээх бөгөөд 1 ажлын өдрийн дотор хариу өгнө. Зөвшөөрсөн тохиолдолд 5 ажлын өдрийн дотор буцаах ажиллагааг зохион байгуулж, бүтээгдэхүүнийг шалгасны дараа 7 ажлын өдрийн дотор мөнгийг буцаана.
6. Буруу бүтээгдэхүүн хүргэсэн тохиолдол
Захиалгатай тохирохгүй бүтээгдэхүүн (нэр, тоо, өнгө буруу) ирсэн тохиолдолд хүлээн авснаас 24 цагийн дотор Beautytech LLC-тэй холбогдно. Алдаа баталгаажсан тохиолдолд 2 ажлын өдрийн дотор зөв бүтээгдэхүүнийг үнэгүй дахин хүргэж, буруу бүтээгдэхүүнийг буцаан авна. Нэмэлт хүргэлтийн зардлыг Beautytech LLC хариуцна.
7. Гомдол шийдвэрлэх
Гомдол гаргасан тохиолдолд дараах дарааллаар шийдвэрлэнэ: 24 цагийн дотор хүлээн авч бүртгэлд оруулж, шийдвэрлэхийг хүлээн авснаа мэдэгдэнэ; 3 ажлын өдрийн дотор холбогдох мэдээлэл, баримтыг цуглуулж шинжилнэ; 5 ажлын өдрийн дотор шийдвэрлэх хувилбар (солих, буцаах, нөхөн төлбөр)-ийг бичгээр мэдэгдэнэ. Шийдэгдэхгүй маргааны тохиолдолд 7 ажлын өдрийн дотор удирдлагын түвшинд эцсийн шийдвэр гарна.
8. Ажлын цаг
Beautytech LLC нь Даваа–Баасан гараг, 10:00–18:00 цагт үйлчилнэ. Завсарлага 12:00–13:00. Бямба, Ням болон улс даяарх баярын өдрүүдэд үйлчилгээ хүрэхгүй. Ажлын бус цагт ирсэн захиалга, хүсэлтийг дараагийн ажлын өдрийн 10:00-аас тооцно.
9. Салоны хамтын ажиллагааны нөхцөл
Манай бүтээгдэхүүн авах эрх бүхий салон, байгууллага бүртгэлтэй байна. Бүртгэлийн шаардлагыг хангахгүй тохиолдолд хамтын ажиллагааг татгалзах эрхтэй. Удирдлагын шийдвэрээр хамтын ажиллагааг зогсоох эрхтэй бөгөөд хамтын ажиллагааны нөхцөл зөрчсөн тохиолдолд захиалга болон системийн эрхийг цуцалж болно.
10. Оюуны өмч
Вэбсайт дэх бүх агуулга, зураг, лого, текст нь Beautytech LLC болон RIBESKIN-ийн оюуны өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлах, тараахыг хориглоно. RIBESKIN брэндийн нэр, зургийг гуравдагч этгээдийн зорилгоор ашиглахыг хориглоно.
11. Нөхцөл өөрчлөлт
Beautytech LLC нь энэхүү нөхцөлийг шаардлагатай үед шинэчилж болно. Дотоод журмыг 6 сарын тутамд хянаж шинэчилнэ. Өөрчлөлт орсон нөхцөл вэбсайтад нийтэлснээс хойш хүчин төгөлдөр болно. Үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.
12. Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, гомдолыг дараах хаягаар илгээнэ үү: beautytechllc24@gmail.com. Утас: 90006070. Ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагт хариулна.
Нөхцөлтэй холбоотой асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.
Холбоо барих