Хуулийн баримт
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 4-р сарын 28
Beautytech LLC нь таны хувийн мэдээллийг хамгаалахыг эн тэргүүнд тавьдаг. Энэхүү бодлого нь бид хэрхэн мэдээлэл цуглуулж, ашиглаж, хамгаалдаг талаар тайлбарлана. Баталгаажсан огноо: 2025 оны 4-р сарын 28. Хувилбар: 2.0.
1. Цуглуулах мэдээлэл
Бид дараах мэдээллийг цуглуулж болно: байгууллага/салоны нэр болон бүртгэлийн мэдээлэл; холбоо барих хүний нэр, утасны дугаар, и-мэйл хаяг; хүргэлтийн хаяг (дүүрэг, хороо, гудамж, байр, тоот); захиалгын мэдээлэл (бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, үнэ); сургалтын бүртгэлийн мэдээлэл. Мэдээллийг зөвхөн та бидэнтэй холбоо барих, захиалга хийх, сургалтад бүртгүүлэх үед цуглуулна.
2. Мэдээлэл цуглуулах аргачлал
Мэдээллийг дараах сувгуудаар цуглуулна: Facebook Messenger болон утасны дуудлагаар ирсэн захиалга; Google Forms-оор бөглөсөн салоны бүртгэлийн маягт; манай вэбсайтын холбоо барих хэсгийн хүсэлт. Цуглуулсан мэдээллийг Google Sheets, Google Drive, Google Forms дотоод системүүдэд хадгална.
3. Мэдээлэл ашиглах зорилго
Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана: захиалга хүлээн авах, боловсруулах, хүргэлт зохион байгуулах; шинэ салон бүртгэх, шалгах, эрх олгох; сургалтын хуваарь болон бүртгэл хийх; Loyalty хөтөлбөр болон урамшуулалын зохицуулалт; идэвхтэй салонуудын 14 хоног тутмын хяналт. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарах эсвэл борлуулалтын зорилгоор ашиглахгүй.
4. Мэдээллийн нууцлал
Салоны мэдээлэл, захиалгын мэдээлэл нь компанийн нууц бөгөөд гадагш задруулахыг хориглоно. Google Drive-д хандах эрх зөвхөн зайлшгүй шаардлагатай ажилтнуудад олгогдоно. Бүртгэлийн мэдээлэл болон захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хуулбарлах, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно. Ажилтан ажлаас гарсан тохиолдолд тэр өдрийн дотор бүх системийн эрхийг цуцалж, мэдээллийг нууцлах гэрээ хүчин төгөлдөр үлдэнэ.
5. Мэдээлэл хадгалах хугацаа
Дотоод харилцааны бүртгэлийг 1 жил хадгална. Гүйцэтгэлийн үзүүлэлтийн (KPI) тайланг 3 жил хадгална. Гомдлын бүртгэлийг 5 жил хадгална. Захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хуулийн шаардлага хангагдах хугацаанд хадгална. Хэрэглэгч устгах хүсэлт гаргасан тохиолдолд хуулийн хадгалалтын хугацаанаас бусад мэдээллийг 30 хоногийн дотор устгана.
6. Мэдээлэл хамгаалалт
Таны мэдээллийг хамгаалахын тулд дараах арга хэмжээг авна: зөвшөөрөгдсөн ажилтнуудад л системийн эрх олгогдоно; ажилтан бүрт зайлшгүй шаардлагатай хэмжээний эрх өгөгдөнө; систем эвдрэл болон онцгой нөхцөлд гар аргаар мэдээллийг хамгаалах журам мөрдөгдөнө; бүх харилцаа, мэдэгдлийг тэмдэглэж, шаардлагатай үед буцаан шалгах боломжтой байна.
7. Google болон гуравдагч этгээдийн үйлчилгээ
Бид Google Workspace үйлчилгээ (Google Sheets, Google Drive, Google Forms)-ийг ашигладаг. Эдгээр үйлчилгээнд таны мэдээлэл хадгалагдах бөгөөд Google-ийн нууцлалын бодлого хамаарна. Facebook Messenger-ийг захиалга хүлээн авах, харилцааны зорилгоор ашигладаг бөгөөд Meta-ийн нууцлалын бодлого хамаарна. Бид эдгээр платформуудаар дамжуулан таны нууцлалыг хамгаалах бүхий л боломжит арга хэмжээг авна.
8. Хэрэглэгчийн эрх
Та өөрийнхөө хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхтэй: өөрийн мэдээллийг үзэх, засах хүсэлт гаргах; мэдээллийг устгах хүсэлт гаргах (хуулийн шаардлагаар хадгалах хугацааны дотор буй мэдээллээс бусад); маркетингийн мэдэгдлээс татгалзах. Хүсэлтийг beautytechllc24@gmail.com хаягт илгээх бөгөөд 1 ажлын өдрийн дотор хариу өгнө.
9. Күүки (Cookie) ашиглалт
Манай вэбсайт хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор техникийн шаардлагатай күүки ашиглана. Та хөтчийн тохиргооноос күүкийг удирдах боломжтой, гэхдээ зарим үйлчилгээний боломж хязгаарлагдаж болно.
10. Бодлогын өөрчлөлт
Дотоод журмын дагуу Beautytech LLC нь нууцлалын бодлогоо 6 сарын тутамд хянаж, шаардлагатай бол шинэчилнэ. Чухал өөрчлөлт орсон тохиолдолд харилцагч байгууллагуудад мэдэгдэх болно. Бодлогыг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчлэгдсэн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.
11. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал гомдлыг дараах хаягаар илгээнэ үү: beautytechllc24@gmail.com. Утас: 90006070. Ажлын өдрүүдэд (Даваа–Баасан), 10:00–18:00 цагт хариулна.
Мэдээлэл хадгалах хугацааны хураангуй
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.
Холбоо барих